УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу өнөөдөр дараах хоёр Байнгын хороо хуралдана.

10.00 цагаас Эдийн засгийн байнгын хороо

  1. Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд (Засгийн газар 2024.10.25-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ)

14.00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороо

  1. УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ.

Мөн 14.00 цагаас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо НҮБ-ын байранд “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа-2023” уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулна.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.