“Хөвгүүдийн цахим зөвлөх” хуудас ажиллуулж эхэлжээ

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн Нийгмийн Эрүүл мэндийн албанаас хөвгүүдийн эрүүл мэндийн боловсролд зориулж “Хөвгүүдийн цахим зөвлөх” хуудас ажиллуулж эхэллээ.

Энэхүү ажил нь өсвөр насны хөвгүүдийн сэтгэлзүйн эрүүл мэнд, бэлгийн боловсролд түлхүү анхаарч буйгаараа онцлог юм.

Эцэг эх, сран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгч та бүхэнтэй хамтран ажиллахад манай үүд хаалга үргэлж нээлттэй бөгөөд тулгамдаж буй сэдвээр манай хуудаст санал бодлоо чөлөөтэй бичиж илгээх боломжтой хэмээн Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвөөс мэдээллээ. 

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.