Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдлаа

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд”-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах тухай, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар хувьцаа авахын оронд АМНАТ-ын хувь хэмжээнд ач холбогдол өгөх тухай, Н.Наранбаатар цаашид орон нутгийн иргэдийн дэмжлэгийг авахын тулд төсвийн хуваарилалт дээр анхаарах, уул уурхайтай аймгуудад хамгийн бага төсөв хуваарилагдаж байгаа тухай, УИХ-ын гишүүн Г.Дамдинням болон УИХ-ын гишүүн Б.Уянга, О.Батнайрамдал нар Оюутолгойн төсөл дээр гэрээ дүгнэх боломжгүй байгаа шиг алдаа гаргахгүйн тулд гэрээ дүгнэх хугацааг тодорхой болгож өгөх тухай, УИХ-ын гишүүн П.Сайнзориг АМНАТ-ын татварын хувь хэмжээг өндөр тавих нь хөрөнгө оруулагчдыг үргээж болзошгүй тухай, УИХ-ын гишүүн Э.Болормаа тус хуулийн төсөлд ихэвчлэн санхүүгийн тал дээр нэмэлт өөрчлөлтүүд орж ирсэн боловч байгаль орчин, хүний эрүүл мэндтэй холбоотой эрсдэлүүдийг орхигдуулсан байгаа тухай онцлон асууж, хариулт авлаа.

Мөн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд дээр ажлын хэсгийн гишүүдийн оруулсан зарчмын зөрүүтэй саналыг заалт бүрээр хэлэлцэв. Байнгын хорооны хуралдааны санал, дүгнэлтийг УИХ-ын нэгдсэн чуулганд УИХ-ын гишүүн Э.Болормаа танилцуулна хэмээн МАНБ-ээс мэдээллээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.