Говь-Алтай Аймгийн засаг даргаар Г.Чинбатыг томиллоо

Говь-Алтай аймгийн ИТХ-ын ес дэх удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаанаар аймгийн Засаг даргад Г.Чинбатыг Монгол Улсын Ерөнхий сайдад өргөн мэдүүлэхээр болсон. 

Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 110 дугаар захирамжаар Гомбосүрэнгийн Чинбатыг Говь-Алтай аймгийн Засаг даргаар ийнхүү томиллоо.

Монгол Улсын сайд, Хяналт үнэлгээний үндэсний хорооны дарга Э.Одбаяр, ЗГХЭГ-ын Бүс, орон нутгийн удирдлага зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар нар хүлээн авч уулзан баяр хүргэж, ажлын амжилт хүслээ хэмээн Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас мэдээлжээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.