НӨАТ-ын баримтын сугалааны тохирол 11-р сарын 20-ны 13:00 цагаас орон даяар шууд явагдана. Энэ удаад 2024 оны 10-р сарын 01-31-ний хооронд худалдан авсан төлбөрийн баримт хамрагдана.
Сугалааны урамшуулалд,
- 3 орон таарвал /30,000-60,000 төгрөг/
- 4 орон таарвал /40,000-100,000/
- 5 орон таарвал /60,000-500,000 төгрөг/
- 6 орон таарвал /100,000- 5 сая төгрөг/
- 7 орон таарвал /500,000- 10 сая/
- 8 орон таарвал 5-30 сая төгрөг авах юм.