Улсын төсвийн тухай 2021 оны хуульд “Тусгай хэрэгцээт хүүхдийн цэцэрлэгийн барилга /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг/” нэршилтэйгээр батлагдаж, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд баригдсан цэцэрлэгийн барилгын угсралтын ажил дууслаа.
Энэхүү цэцэрлэг нь ялгаатай хэрэгцээтэй хүүхдийн сурч, хөгжих тэгш боломжийг хангасан гэдгээрээ онцлог юм.
Барилгын ажлыг “Хүрэл Ордон” ХХК гүйцэтгэсэн бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах Улсын комисс ажиллаж үүрэг даалгаврын биелэлтээр ашиглалтад хүлээн авлаа хэмээн Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.