“ШИМ ТЭЖЭЭЛИЙН БОЛОВСРОЛ” ХЭНТИЙ АЙМГИЙН САЙН ТУРШЛАГААС …
Хэнтий аймгийн Хэрлэн 1 дүгээр цэцэрлэгийн тогооч нар сүү, сүүн бүтээгдэхүүнээр ээдэм, тараг, шар сүүний ундаа, аньс, луувангийн ундаа, жимст цэлцгэнүүр, сүүгээр зуурсан цэцгэн боов, сүүтэй будаа, будаатай цай гэх мэт амин дэм, эрдэс бодисоор баялаг хоол, мөн өдөр бүр 1 бүлэгт уламжлалт аргаар бэлтгэсэн сармистай “Битүү шөл”-өөр хүүхэд багачуудынхаа дархлааг дэмжиж томуу томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэн ажиллаж байна.
Эх сурвалж: Боловсролын ерөнхий газар