2025 онд Ховд аймаг хогны менежмент дээр онцгойлон анхаарч ажиллана

Ховд хотын төвлөрсөн хогийн цэг 278 га талбайд тархсан байна.

Ховд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр, аймгийн Засаг даргын орлогч Э.Уртнасан, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Бадрах нар аймгийн ЗДТГ, Байгаль орчны газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар зэрэг холбогдох байгууллагын удирдлага, мэргэжилтнүүдийн хамт Ховд хотын төвлөрсөн хогийн цэгийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцжээ.

Тус хогийн цэгийн гадна талбайд хур хог асгаж, шинэ хогийн цэг үүссэн нөхцөл байдалтай байсан аж.

Нутгийн удирдлагууд цаашид хог хаягдлын төвлөрсөн цэгийн үйл ажиллагааг сайжруулах, тархсан талбайг хумьж, түрж булах, одоо байгаа хогийн цэгийн 278 га талбайг 4-5 дахин багасгаж хогны менежментийг онцгойлон анхаарч ажиллахаа мэдэгдлээ.

Мөн 2025 оны төсөв хэлэлцэхээс өмнө хогны менежментийг сайжруулах үндэслэл, судалгааг танилцуулж ажиллахыг аймгийн удирдлагуудаас холбогдох мэргэжилтнүүдэд үүрэг болголоо хэмээн Ховд аймгийн ИТХ-аас мэдээллээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.