Вьетнам улсад хонь, ямааны мах экспортолж, сайн чанарын цагаан будаа импортолно

Манай улс Вьетнамд хонь, ямааны мах экспортолж, сайн чанарын цагаан будаа импортлохоор боллоо.

БНСВУ-ын нийслэл Ханой хотноо энэ сарын 19-23-нд болсон Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 19 дүгээр хуралдааны үеэр худалдааны эргэлтийг нэмэх хүрээнд хоёр орны давуу тал бүхий бараа, бүтээгдэхүүнийг хоёр улсын зах зээлд харилцан нийлүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиролцлоо. Вьетнам Улсад мах экспортлох тухай санамж бичигт хоёр орны салбарын холбогдох бизнес эрхлэгчид гарын үсэг зуржээ. 

Мөн, энэ үеэр Ханой хотноо зохион байгуулсан олон улсын хөдөө аж ахуйн “Aгро Вьет-2024” үзэсгэлэнд Монгол Улсын Засгийн газрын болон 10 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцсоныг ХХААХҮЯ мэдээлэв. 

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.