800 залуус “Иргэний андгай” өргөлөө

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойн энэ өдөр Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол – 2024” Төрийн ордонд болов. Ёслолд Монгол улсын 62668 арван үургаан настныг төлөөлж 800 залуус “Иргэний андгай” өргөлөө.

Залуучуудын хөгжлийн Үндэсний зөвлөлийн тэргүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 16 настнуудад хандан улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулж, түүх соёл, тусгаар тогтнолоо эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлдэг нийгмийн идэвхтэй, хариуцлагатай иргэн байхыг уриаллаа. 

Иргэний андгай:

Эртний Их түүхт Их Монгол Улсын ирээдүй хойч Монгол Улсын Иргэн би

Монгол Төрийнхөө сүр хүчийг сүлдлэн дээдэлж

Монгол Улсынхаа Тусгаар Тогтнолыг батлан хамгаалж

Монгол иргэнийхээ нэр төрийг өндөрт өргөн

Бүрэн Эрхт Ард түмнийхээ итгэлийг даан

Их Түүх, Эрх чөлөөний эзэн нь байж

Эх орон, газар нутгаа хайрлан хамгаалж

Их соёл, зан заншлаа өвлөн дэлгэрүүлж

Энх тайван, амар амгаланг эрхэмлэн дээдэлж

Хууль ёсыг чандлан сахиж

Үнэнч шударга

Цэвэр ариун

Оюун төгс

Хөдөлмөрч хичээнгүй

Иргэн байхаа АНДГАЙЛЖ БАЙНА.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.