“Чингис Хаан” олон улсын нисэх буудал жилд 2 сая зорчигч хүлээн авлаа

“Чингис Хаан” олон улсын нисэх буудал Монгол Улсын агаарын тээврийн салбарт анх удаа жилд 2 сая зорчигч хүлээн авлаа.
 
2023 онд 1.7 сая зорчигч хүлээн авч байсан бол 2024 онд он дуусахаас сарын өмнө буюу арваннэгдүгээр сарын 25-нд албан ёсоор 2 сая дахь зорчигчоо хүлээн авчээ.
 
Хүлээн авах ёслолын үеэр “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Китанака Такэфуми үг хэлж, Монгол Улсын агаарын тээврийн салбарын хамт олон 2 сая дахь зорчигчид гарын бэлэг болон талархлын бичгийг гардууллаа.
 
Чингис хаан нисэх буудал өнөөдрийн байдлаар дотоод гадаадын нийт 16 компани олон улс, орон нутгийн чиглэлд тогтмол нислэг үйлдэж байна. 
 
Шинэ нисэх буудал ашиглалтанд орсон цагаасаа хойш буюу 3 жилийн хугацаанд нийт 4 сая гаруй зорчигч хүлээн аваад байгаа бөгөөд энэ оны сүүлээр 5 сая дахь зорчигчоо хүлээн авах төлөвтэй байна. Түүнчлэн энэ онд манай улсын иргэний нисэхийн түүхэнд анх удаа дэлхийн агаарын тээвэрлэгчид, нисэх буудлуудад зэрэглэл олгодог олон улсын агаарын тээврийн судалгаа, үнэлгээний “Skytrax” аудитын байгууллагаас “4 Star Airport” зэрэглэлийг хүртсэн юм.

2024 оны 2 сая дахь зорчигч Т.Ганхөлөг:

Монгол Улсын агаарын үүд хаалга болсон “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын 2000.000 дахь зорчигчоор тодорсондоо маш их баяртай байна. Сэтгэл өндөр, үнэхээр их догдолж байна. Би Бээжин хот руу ажлын шугамаар, томилолтоор яваад ирсэн. Уг нь 2024 оны 11 сарын 23-нд ирэх байсан ч ажил амжихгүй нислэгээ хойшлуулаад, өнөөдөр ирсэн нь надад ийм билэгшээлтэй сайхан үйл явдлын гэрч болох боломжийг олголоо. “Чингис Хаан” Олон Улсын нисэх буудлын хамт олондоо баярласнаа илэрхийлж, цаашдынх нь ажил үйлс, амжилт бүтээлд хамгийн сайн сайхан бүхнийг хүсье” гэв.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.