“Монгол хэл, соёлын амралт”-ын өдрийн сургалтыг Сөүл хотод зохион байгуулжээ

БНСУ дахь Монгол улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв, “Монгол-Солонгос хэл бичиг, соёлын төв” НҮТББ-тай хамтран Солонгос улсад ажиллаж амьдарч буй иргэдийн хүүхдүүдэд төрөлх хэл, бичиг үсгээ сурч эзэмшихэд дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаар гэрээ байгуулан ажиллаж байна.

Гэрээний дагуу хоёр тал хамтын ажиллагаагаа эхлүүлж энэ сарын 24-ний ням гарагт “Монгол хэл, соёлын амралт”-ын өдрийн сургалтын нээлтийг Сөүл хотод зохион байгуулжээ.

Монгол хэл, соёлын амралтын өдрийн сургалтын нээлтэд Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир цахимаар оролцон Солонгос улсад суугаа Монгол улсын элчин сайдын яамны төлөөллүүд болон нийт багш, суралцагч, эцэг, эх асран хамгаалагчдад талархал илэрхийлж, цаашдын ажил, сурлага хөдөлмөрт нь амжилт хүсэж, мэндчилгээ дэвшүүлэв.

Боловсролын ерөнхий газар нь Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлийн Боловсролын хороонд бүртгэлтэй дэлхийн 16 улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа 33 хэл, соёлын төвтэй хамтран ажилласаар ирсэн билээ. Тус хэл соёлын төвүүдэд нийт 149 багш, үүнээс 79 монгол хэлний багш, 1073 суралцагч үндэсний өв соёл, монгол хэл, түүхээс суралцаж байна.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.