Төрийн байгуулалтын байнгын хорооны ээлжит хуралдаан боллоо.
Хуралдаанаар УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирыг УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонгохыг дэмжин Байнгын хорооны тогтоолын төслийг баталжээ.
Мөн, Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэхийг дэмжжээ.