Автомашины гаалийн мэдүүлгийг цаасаар биш цахимаар авдаг болно

Гаалийн ерөнхий газраас гаалийн бүрдүүлэлтүүдэд 2025 оны нэгдүгээр сарын нэгнээс зарим цахим өөрчлөлт орж байгааг мэдээллээ. Тухайлбал, автомашины гаалийн мэдүүлгийг хүлээн авагчид зориулж цаасаар хэвлэдэг байсныг цахим хэлбэрт шилжүүлж байгаа аж.

Ингэснээр импортлогч иргэн,  аж ахуйн нэгжүүд гаалийн мэдүүлгээ хэвлүүлэх гэж дугаарлаж цаг алдахгүйгээс гадна Авто тээврийн үндэсний төвөөс гэрчилгээ авахаар очиход гаалийн мэдүүлэг цахимаар илгээгдсэн байхаар программдаа хөгжүүлэлт хийжээ.

Харин гаалийн мэдүүлгийг хэвлэх шаардлагатай тохиолдолд E-Mongolia, ХУР-ДАН системээс өөрөө хэвлэн авах боломжтой болгосон байна. 

Гаалийн байгууллагын архив, болон импортлогчид зориулж нэг мэдүүлгийг хоёр хувь хэвлэдэг гэж үзвэл цахимжсанаар жилд 1.8 тонн цаас хэмнэх тооцоо гарчээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.