Нүүрсний экспорт 74.2 сая тонн болж, 23.9 хувиар өслөө

Гаалийн ерөнхий газар (ГЕГ)-ын мэдээллээр энэ оны 12 дугаар сарын 1-ний өдөр манай улс 18.2 мянган тонн чулуун нүүрс экспортолсон байна. Оны эхнээс экспортолсон нүүрсний хэмжээ 74,250.2 мянган тонн хүрч, үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 23.9 хувиар өсжээ.

Манай улс энэ онд нийт 78 сая нүүрс экспортлохоор төлөвлөж буй бөгөөд ирэх оны хувьд нүүрсний экспортыг 83 сая тоннд хүргэхээр төлөвлөж байгаа юм. 

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.