Хөгжлийн бэрхшээлийн улмаас цэцэрлэгт сурч чадахгүй 814, сургуульд сурч чадахгүй 1263 хүүхэд байна

НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон зарлажээ. Энэ өдрийн гол зорилго нь хүний эрхийг тэгш сахих мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгмийн амьдралд тэгш эрхтэйгээр оролцуулах явдал юм.

Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 111,2 мянган хүний 35.3 мянга нь нийгмийн халамжийн тэтгэвэр, 30.1 мянга нь асаргааны тэтгэмж, 18.4 мянган хүн хөнгөлөлт, 28.1 мянга нь амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж авч байна.

Энэ оны 11 дүгээр сарын байдлаар хөгжлийн бэрхшээлийн улмаас цэцэрлэгт сурч чадахгүй байгаа 814, сургуульд сурч чадахгүй байгаа 1263 хүүхэд байна. Энэ хүүхдүүдийн ихэнх нь хөдөө орон нутагт амьдарч байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг сард 325-375 мянга, асаргааны тэтгэмжийн хэмжээг 275-302,5 мянган төгрөг болгож нэмээд байна хэмээн ГБХНХЯ-наас мэдээллээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.