Түгжрэлд бага нөлөө үзүүлдэг тээврийн хэрэгсэлд улсын дугаарыг шалгуур үзүүлэлт хамаарахгүй олгоно

Мотоцикл, механизм, зүтгүүр, чиргүүл, цистерн , тусгай зориулалтын автомашин, автобус зэрэг 3.5 тонноос дээш жинтэй тээврийн хэрэгслийн улсын дугаарыг энэ сарын 2-ны өдрөөс 22-ын товчоо, Да хүрээ, Тасганы овоо, Сонгинохайрхан, Автоком зэрэг авто тээврийн үзлэг оношилгооны төвд хэвийн олгож байна.

НИТХ-аас Улаанбаатар хотын түгжрэлийг багасгахаар энэ оны хоёрдугаар сарын 8-нд нийслэлд олгох тээврийн хэрэгслийн улсын дугаарын дээд хязгаарыг 730 мянга байх тогтоолыг баталсан. Үүнтэй холбоотой 11 дүгээр сарын 8-наас импортоор орж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгохгүй байх тогтоолыг хэрэгжүүлж эхлэхээр болсон юм. Ингэхдээ суудлын тээврийн хэрэгсэл, 3.5 тонноос доош жинтэй ачааны тээврийн хэрэгслүүдэд тодорхой шалгуур үзүүлэлтээр улсын дугаарыг олгож байгаа. 

Хотын гол гудамж замын хөдөлгөөн, түгжрэлд бага нөлөө үзүүлдэг тээврийн хэрэгсэлд улсын дугаарыг шалгуур үзүүлэлт хамаарахгүйгээр хэвийн олгохоор болсныг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ. 

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.