Г.Дамдинням: ХХААХҮЯ гэж халамжийн яам боллоо, яамны тусгай сангуудад аудит оруулмаар байна

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Төрийн тусгай сангуудын асуудлыг ярих хэрэгтэй байна.

Жишээ нь ХХААХҮЯ гэж халамжийн яам боллоо. Том нэртэй, том дүнтэй төсөл хөтөлбөрүүд орж ирдэг. Эдгээр орж ирсэн төсвүүд яаж зарцуулагддаг талаар Аудитын дүгнэлт хийсэн үү?

Ялангуяа төрийн тусгай сангуудыг тухайн салбарын сайдууд эргэн тойрны хамаарал бүхий этгээдүүдээ угжих, өөрийнхөө бизнесийг дэмжих хэрэгсэл болгоод байдаг тухай яриа их байна. Энийг та бүхэн нийт том дүнгээр нь харвал эргэлзээтэй юм их яригдана шүү.

Хэрвээ аудит хийгээгүй бол ХХААХҮЯ-ны тусгай сангуудад аудит оруулмаар байна хэмээн мэдээлэл хийлээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.