Эерэг фото сурвалжилга:
Энэ бол Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Нэгдүгээр сургуулийн 9г ангийнхан. Анги удирдсан багш Ж.Гэрэлмаа сурагчдадаа академик мэдлэг олгохоос гадна амьдралын ухаан, эерэг хандлага, нөхөрлөлийн үнэ цэнийг ойлгуулахад зүрх сэтгэлээ зориулан ажиллажээ.
Сурагчид ангидаа сурч боловсроход ээлтэй, халуун дулаан, таатай орчин бүрдүүлэн тун сайхан тохижуулжээ. Тус ангиас үндэсний бичгийн уран тансагийг мэдэрч болох агаад сурагчид өөрсдийн гараар бүтээлүүдээ хийсэн аж.
Багш, сурагчдыг урамшуулан сургуулийн захиргаа, удирдлагууд шинэ ширээ, сандал олгожээ.
Сурагчид намрын ногоо хураалтад явж ангиа тохижуулах санхүүгээ бүрдүүлсэн аж.
Багш, сурагчид зөвхөн хичээл сурлагадаа анхаарахаас гадна амьдралын ухаан, оёж хатгах үйлд суралцан, үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх эерэг хандлагыг түгээж байна.
Ангийн багш Ж.Гэрэлмаа
Эерэг бүхнийг Subeedei.mn