ЕБС-ийн 6-12 дугаар ангийн 100 сурах бичиг дижитал хэлбэрт шилжинэ

Боловсролын сайдын 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн “Тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” А/101 дүгээр тушаалын хавсралтын 2.2.2-т “Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн цахим контент, дижитал сурах бичгийн цахим систем нэвтрүүлэх”-ээр баталсан.

Энэхүү ажлыг хэрэгжүүлэх сонгон шалгаруулалтад Унгар улсын “MOZAIK KIADO KFT” XXК- шалгарч, гэрээ байгуулан хамтран ажиллаж эхлээд байна. Хөтөлбөр, арга хэмжээний хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн 6-12 дугаар ангийн нийт 100 сурах бичгийг дижитал хэлбэрт шилжүүлэн Mozaik education системд оруулсан бөгөөд интерактив 3D контент, видео контент, зураг, аудио, 170 гаруй хичээлийн хэрэглэгдэхүүнийг бэлтгэж байна.

Дижитал сурах бичгийн системийг танилцуулах, түгээн дэлгэрүүлэх сургагч багш бэлтгэх сургалтыг Унгарын “MOZAIK KIADO KFT” XXК-ийн мэргэжилтнүүд 2024 оны 12 дугаар сарын 4, 5, 6-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа бөгөөд сургалтад БЕГ, БСҮХ, БМТТ, аймаг, нийслэл, дүүргийн боловсролын хэлтсийн мэргэжилтнүүд, ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын менежер, багш нар хамрагдаж байна.

Сургалтын явцтай Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд Обрушанский Борбала, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир нар өнөөдөр танилцлаа.

Сурах бичгүүд дижитал хэлбэрт бүрэн шилжсэнээр сурагчид цахим системд суурилан интерактив хэлбэрээр ашиглах боломж бүрдэнэ хэмээн БЕГ-аас мэдээллээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.