Говь-Алтай аймгаас зохион байгуулдаг “Хүргэлт” арга хэмжээ 5 дахь жилдээ зохион байгуулагдлаа.
Энэ удаад тус аймгийн 18 сум, 2 тосгоноос бэлтгэсэн 270 орчим тонн мах ирсэн бөгөөд 300 гаруй иргэд өвлийн идшээ захиалжээ. Энэхүү аян нь Улаанбаатар хотод суугаа нутгийн иргэддээ эрүүл, шим тэжээлтэй махан бүтээгдэхүүн хүргэх зорилгоор малчны хотноос шууд хэрэглэгчдийн гарт махаа хүрдгээрээ онцлог юм.
Хүргэлтээр нийлүүлж буй мах нь “Шимт богц брэнд” махны багц бөгөөд стандартын дагуу хайрцаглаж савласан нь ихээхэн онцлогтой. Мөн шошго дээрх QR кодыг уншуулснаар тухайн мах аль малчны хотноос гаралтайг мэдэх боломжтой хэмээн тус аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.