“Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагын дэргэдэх “Номын ертөнц” клубээс санаачлан жил бүр зорилтот уншигчдад чиглэсэн 50 номын жагсаалтыг зарладаг. Энэ жил “Амьтдын тухай 50 ном”-ын тэмдэглэлийн уралдаан зарлаж, нийслэл болон орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудын 1-12-р ангийн 1500 гаруй суралцагч бүтээлээ ирүүлжээ.
Тус тэмдэглэлийн уралдааны ялагчид тодорчээ.
1-р байр: Булган аймгийн Булган сумын 1-р сургуулийн 10а анги – “Хар шувууны цагаан түүх” номын тэмдэглэл
2-р байр: Дархан- Уул аймгийн Дархан сумын Оюуны ирээдүй сургуулийн 4-9-р ангийн “Номын хишиг баг” – “Хар шувууны цагаан түүх” номын тэмдэглэл
3-р байр: Сант сургуулийн 4а ангийн сурагч Б.Есүй “Кикигийн хүргэлтийн үйлчилгээ” номын тэмдэглэл
Тусгай байрт:
- 88-р сургуулийн “Эрдмийн ундраа” клубийн “Долитли эмчийн аялал” номын тэмдэглэл
- 23-р сургуулийн 8б анги “Хөгшин чоно ульсан нь” номын тэмдэглэл
- “Шилдэг” сургуулийн 2а анги “Бадди юу хийж яваа бол” номын тэмдэглэл
Шүүгчдийн болон байгууллагын нэрэмжит шагнал:
- 23-р сургууль, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1-р сургуулийн 8в ангийн сурагч С.Мөнхсаруул нар “Ухаа бор” номын тэмдэглэл
- Өвөрхангай аймгийн 4-р сургууль 9а ангийн “Бамбарууш” баг “Цагаан соёот” номын тэмдэглэл
- Э.Билгүүн “Тэжээвэр амьтдын оршуулгын газар” номын тэмдэглэл
- “Цэлмэг” дижитал сургууль
- Н.Мөнх-Оргил “Хөгшин чоно ульсан нь” номын тэмдэглэл
- 14-р сургуулийн 7з анги “Хишигт” номын тэмдэглэл
- 23-р сургуулийн 8б ангийн баг “Асрагч нохойн муу санаа” номын тэмдэглэл
- 11-р ангийн сурагч Б.Мөнх-Алдар “Хилэн хар” номын тэмдэглэл
- “Шилдэг” сургуулийн 2а анги, Сант сургуулийн 1д анги, 38-р сургуулийн 7-р анги тус тус шалгарсан байна.
Амьтдын тухай 50 номын тэмдэглэлийн үзэсгэлэнгийн шүүгчдийн багт МУИС-ийн монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн багш Г.Баттогтох, Азтай савар ТББ-ын гишүүн Ананда, Чингэлтэй дүүргийн хүүхэд хөгжлийн төвийн хүүхэд хөгжлийн мэргэжилтэн А.Энх-Эрдэнэ, зохиолч Ш.Солонго, редактор Ц.Оюунчимэг, Little nomad publishing эрхлэгч Р.Оюунжаргал, “Номын ертөнц” клубийн гишүүн Б.Эгшиглэн нар ажиллалаа хэмээн Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.