Өнөөдрийн байдлаар нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 5, 8, 11, 18, 20, 22, 27, 32, 33, 34 дүгээр хороонд нийт 14 байршилд автобусны дулаан зогсоолыг ашиглалтад оруулжээ. Цаашид автобусны дулаан зогсоолын тоог нэмэгдүүлэх ажлын хүрээнд тус дүүргийн 9, 22, 24, 25, 36 дугаар хороонд автобусны дулаан зогсоолуудыг барина хэмээн НЗДТГ-ын ХМОНХХ-ээс мэдээллээ.






