Нийслэлийн хүн амын өвлийн улирлын махны хангамжийн тогтвортой байлгах, орон нутгийн малчдын малын мах, цагаан идээ, тариаланчдын жимс, жимсгэнийг дундын зуучлалгүйгээр хэрэглэгчдэд хүргэхээр “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг зохион байгуулна.
Өргөтгөсөн худалдаа маргаашаас эхлэн энэ сарын 12-21-нийг дуустал “Хоршоологчдоос – Хотынхондоо” уриан дор Хан-Уул дүүргийн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд болно.