ТБХ-ны ажлын хэсгийн саналаар хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлсэн дүнгээр баталлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлаас “алдагдалгүй төсөв батлах” чиглэл өгсний дагуу Засгийн газраас Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг шинэчлэн боловсруулж, дахин өргөн мэдүүлсэн.

Энэ хүрээнд цэцэрлэг, сургууль, дотуур байрны хүүхдийн хоолны мөнгөний төсвөөс 10% хасаж оруулж ирсэн нь иргэдийн шүүмжлэлд өртөөд байв. Харин өнөөдрийн Чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн гишүүд Эрчим хүчний реформын хэвлэлийн зардал 8 тэрбум зэрэг шаардлагагүй зардлыг танаж, хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлсэн дүнгээр батлуулах санал гаргасан нь холбогдох Байнгын хороонд дэмжигдэн төсөвт батлагдаж чаджээ.

Энэхүү ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн ахалж, М.Нарантуяа-Нара, Ж.Баярмаа, Б.Түвшин, Б.Жаргалан, Ц.Мөнхбат, П.Мөнхтулга, Г.Уянгахишиг, Д.Энхтүвшин зэрэг 26 гишүүд ажиллажээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.