2025 оны улсын төсөв батлагдлаа. Бүсчилсэн хөгжлийн хүрээнд Хойд бүсийг аялал жуулчлалын бүс болгон зарласан.
Энэ хүрээнд Булган, Орхон, Хөвсгөлчүүдийн олон жил хүлээсэн Орхон-Хишиг-Өндөр-Гурванбулаг чиглэлийн босоо тэнхлэгийн автозамын төгсгөлийн 59,2 км авто замын бүтэн санхүүжилтыг 2025 оны Улсын төсөвт суулгалаа.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, “Энэхүү авто зам бүрэн ашиглалтад орж, Булган, Орхон, Хөвсгөл аймгийн иргэд цаг хугацаа, хөрөнгө санхүүгээ хэмнэж, авто зам дагасан аялал жуулчлал, худалдаа үйлчилгээ хөгжиж, эдийн засгийн том сэргэлтийг авчирна” хэмээлээ.