Нийслэлийн 2025 оны төсөвт тодотгол хийнэ

Нийслэлийн 2025 оны төсвийг энэ сарын 4-ний өдөр НИТХ-аар баталсан.

Гэвч улсын төсөв батлагдаагүй байхад түрүүлж баталсан нь багагүй асуудал үүсгэсэн юм. Харин үүний дараа “Шаардлагатай бол улсын төсвийг баталсны дараа дахин тодотгол хийх боломжтой” хэмээн албаны хүмүүс тайлбарлажээ.

Өнгөрсөн пүрэв гарагт улсын төсөв батлагдсан бөгөөд нийслэлийн төсөвт тодотгол хийхээр болсон байна. Тодруулбал, энэ сарын 23-нд эхний хэлэлцүүлэг, 25-нд хоёр дахь хэлэлцүүлгийг хийхээр тов гарчээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.