Гадаад харилцааны яамнаас санаачлан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэнтэй хамтран Монгол Улсын гадаад бодлого, аюулгүй байдлын асуудлаарх “Зөвшилцөл-2024” хурлыг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулав.
“Зөвшилцөл-2024” хурлыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал нар нээн үг хэлж, “Монгол Улс ба хөрш орнууд”, “Монгол Улс ба бүс нутаг”, “Гадаад бодлого, аюулгүй байдлын шинэ сорилтууд” гэсэн 3 үндсэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг хийв хэмээн ГХЯ-наас мэдээллээ.