Монголын Гимнастикийн Холбооноос анх удаа 6 дахь удаагийн Азийн нээлттэй тэмцээн болох “Гимнастрада-2024” соёлын наадмыг эх орондоо зохион байгуулахаар болжээ. Тэмцээн энэ сарын 13-15-ны өдрүүдэд Буянт Ухаа спорт цогцолборт болох бөгөөд Монгол, Япон, Солонгос, Азербайжан, Бразил, Дани, Герман, Малайз зэрэг 16 орны 1500 гаруй оролцогчид өрсөлдөх юм.
Энэхүү арга хэмжээ нь дэлхийн хамгийн том гимнастикийн наадмуудын нэг бөгөөд Монгол Улсын Засгийн Газар, Олон Улсын болон Азийн гимнастикийн холбоодын дэмжлэгтэйгээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдах аж.