65 жил ханилж, 80 гаруй насандаа Очир-Эрдэнийн хуримаа хийлээ

Олон хүүхэд гаргахад хүмүүсийн ад болох үе бий хэмээн ярих энэ хөөрхөн буянтай буурлыг Д.Цэрэнсодном гэдэг. Арвандолоохон насандаа амраг хань Д.Амгалангийн гэргий болж 9 хүүхэд төрүүлж өсгөсөн ачтан.

Хос багана шиг хоёулхнаа эхэлсэн амьдрал өнөөдөр 108-уулаа болж, ёстой л үр хүүхдийнхээ буянд жаргаж, 83 насандаа хань Д.Амгалантайгаа хуримаа хийх боломжийг хүүхдүүд нь бүрдүүлж өглөө.

Нөхөр Д.Амгалан цэргийн хүн учир тушаалаар ажиллана. Эх орондоо өргөсөн тангарагтаа үнэнч байж амраг хань, алаг үрдээ тэр бүр зав гаргаж чадахгүй байсаар гавьяаны амралтдаа гарчээ. Харин түүний арын албыг гэргий Д.Цэрэнсодном бат даадаг байв.

Нэг л мэдэхэд 80 гарсан хоёр буурал 65 жил хамт амьдрахдаа хүүхдүүд болон ач, зээ нарынхаа хуримыг хийж байсан ч өөрсдийн хуримыг хийж чадаагүй өдийг хүрчээ.

Д.Цэрэнсодном нь бага хүү А.Доржжанцанд “Танай аав намайг гуйгаагүй, хуримаа хийгээгүй” гэдэг үгийг шивнэснээр хүүхдүүд нь аав, ээж хоёрынхоо “Очир-Эрдэнэ”-ийн хурмыг хоёр оны зааг дээр хийж өгч, 65 жил сэтгэлдээ тээж явсан буянтай буурал ээжийнхээ хүслийг ийнхүү биелүүллээ.

Ханиа зөв сонговол гэр бүл хэрхэн бат бөх байж, сайхан амьдарч болдгийн тод жишээ болсон ахмад буурал Д.Амгалан, Д.Цэрэнсодном нарын Очир-Эрдэнийн хуримын сэтгэл хөдөлгөм мөчүүдийг хүргэж байна.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.