Нийслэлийн Баянзүрх дүүргийн Офицерын тойргоос Чулуун овооны тойрог хүртэлх авто замыг маргааш 23:00 цагаас энэ сарын 16-ны 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
Зам засахдаа инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих зэрэг ажлыг гүйцэтгэнэ хэмээн НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.