2007 оны нэгдүгээр сарын 9-нд Apple компанийн үүсгэн байгуулагч Стив Жобс хамгийн анхны Iphone гар утсыг танилцуулжээ.
Анхны загвар нь iPhone Edge буюу iPhone 2G нэртэй байсан бөгөөд 2007 оны 6 сарын 29-нд АНУ-д борлуулагдаж эхэлжээ. iPhone бол хамгийн анхны мэдрэгчтэй ухаалаг гар утас бөгөөд 2007 оны 11 сард “Time” сэтгүүлд бичигдэн “2007 оны хамгийн гайхалтай зохион бүтээл”-ээр шалгарсан юм.
Түүх:
“iPhone” утас гарах хүртэл интернетэд холбогддог үүрэн утаснууд товчлуур, антен, стилус мэдрэгчтэй үзэгтэй зузаан байв. Харин мэдрэгчтэй дэлгэц бүхий “iPhone” утсыг ашиглахад товчлуур дарж, стилус үзэг ашиглах шаардлагагүй, зөвхөн хуруугаа хөдөлгөхөд хангалттай болсон юм.
“iPhone”-нд 3G бус 2G л байснаас гадна дүрс бичлэг хийж болдоггүй, нүүрэн хэсэгтээ камер байсангүй.
“iPhone” эхний загварт газрын зураг, цаг агаар гээд арав гаруй аппликэйшн суурилуулсан байсан ч нэмэлт аппликэйшн татах боломжгүй байв. Харин хоёр дахь загвараас эхлэн “App Store”-ыг суулгаж, хэрэглэгчид бусад аппликэйшнийг худалдаж авах боломж бүрдүүлжээ. “Android” үйлдлийн системд зориулсан аппликэйшний “Google Play” дэлгүүр үүнээс хэдхэн сарын дараа 2008 онд гарч ирсэн.
Iphone-г бүтээх явц маш өндөр нууцлалтай явагдсан бөгөөд ажилчдаа маш шахуу хуваарийн дагуу, амралтгүй ажиллуулдаг байснаас үүдэн гэр бүл салах тохиолдол хүртэл гарч байсан гэнэ.
Харин Iphone -ий I үсэг нь:
Internet, individual, instruct, inform, inspire гэсэн утгуудыг илэрхийлдэг бөгөөд тодруулбал интернэтэд холбогддог, хувь хүнд зааварладаг, мэдээлдэг, урам зориг өгдөг төхөөрөмж гэсэн утгатай гэдгийг Стив Жобс 1998 онд нэгэн илтгэлдээ дурдаж байжээ.