Засгийн газрын ээлжит хуралдаанаар ЭМД-ын шимтгэлийн хувь хэмжээг тухайн жилийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан шинэчлэн баталдаг. Үүнтэй холбоотойгоор 2025 оны хувь хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2 хувиар тооцож төлөхөөр зохицуулсан.
Тодруулбал, энэ оны нэгдүгээр сараас гуравдугаар сард тус бүр 13,200 төгрөг, дөрөвдүгээр сараас арванхоёрдугаар сар хүртэл сар бүр 15,840 төгрөг төлөх юм. Хэрэв он дуустал төлбөл нийт 182,160 төгрөг болно.
ЭМД-ын шимтгэлээ И-Монголиа аппликэйшнээр төлөх зааврыг танилцуулъя.