Багшлах эрхийн гэрчилгээ олгох, гэрээт багшийн талаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ

Боловсролын сайд П.Наранбаяр “Энэ журам багшийн дутагдлыг нөхөх зорилготой. Өнөөдөр 4200 орчим багшийн сул орон тоо байна. Үүнд:

Англи хэл 11 хувь,

Физик 10 хувь,

Хими 10 хувь,

Технологи 9 хувийн багшийн дутагдалтай байна.

Тэгэхээр бид зүгээр гудамжинд алхаж байгаа хүнийг багшаар 45 хоног сургана гэж яриагүй. Харин гадаад, дотоодын их сургуульд 2.7 голчоос дээш үнэлгээтэй суралцсан төгсөгчдийг багшлах эрхтэй болгоё гэж шийдсэн. Судалгаа хийдэг, монголоос гадна гадаад хэлээр эх сурвалжаа олоод хичээлдээ ашиглаж чаддаг чадвартай төгсөгчдөд бид зах зээлийг нээж өгч байгаа гэдгээ онцоллоо.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.