УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаан өнөөдөр /2025.01.24/ өндөрлөнө. Гэтэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулах санал гаргаж, УИХ-ын дарга Л.Амарбаясгалан дэмжсэн гэх мэдээлэл гарчээ.
УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан товлогдвол хэд хэдэн асуудал хэлэлцэх аж.
- УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын Дээд шүүхээс ял шийтгэл авсантай холбогдуулан бүрэн эрхийн асуудлыг хөндөх, Элчин сайд нарын томилгоо зэргийг хэлэлцэх товтой байна.
- Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалангийн өргөн барьсан Цагаан сар болон Үндэсний их баяр наадмаар тус бүр 10 хоног амрах өөрчлөлтийг хэлэлцэх.
- Мөн намрын ээлжит чуулганы хуралдаанаар хэлэлцэж амжаагүй “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд “Гашуунсухайт-Ганцмод” боомтын төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэх шаардлагатай гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сануулжээ.
