Монгол Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны дарга С.Ганбаатар, Байнгын хорооны гишүүн Д.Энхтуяа, Б.Уянга, Д.Батбаяр, Г.Очирбат нар Дархан-Уул аймагт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны үйл ажиллагаатай танилцаж байна.

Тус байнгын хорооны гишүүд Дархан-Уул аймагт шилжин ирсэн Хөдөө аж ахуйн бирж, Хөдөө аж ахуйн корпорац, Зээлийн батлан даалтын сангийн Төвийн бүсийн салбар, Жижиг дунд үйлдвэрийн газраар зочилж, албан хаагчидтай санал солилцлоо.
