Өсвөрийн балетчид дэлхийн балетын гранпри уралдаанаас найман медаль хүртжээ

Японы Токио хотод зохион байгуулагдсан “World Ballet Grand Prix Tokyо” уралдаанд “Монголын балетын хөгжил” сангийн дэргэдэх Монголын балетын үндэсний сургуулийн сурагчид амжилттай оролцож найман медаль хүртжээ.

Тодруулбал, багийн төрөлд Т.Энхсүрэн багшийн удирдсан 6-8 насны сурагчдын “Exotika” болон Ч.Ганчимэг, Ц.Жаргалан багшаар удирдуулсан 9-11 насны “Copellia” хамтлаг алтан медаль хүртэв. Ганцаарчилсан төрөлд М.Ингүүмэл мөнгө, Ч.Гэгээн, Э.Марал, З.Анирлан, А.Танангоо нар хүрэл медаль хүртэж, Ц.Амина тусгай байр эзэлсэн бол Бест артист төрөлд А.Танангоо алтан медалийн эзэн болжээ.

ЮНЕСКО-гийн FIBC (Federacion Internationale de Ballet Competitions) болон Олон улсын балетын “Шорюү” нэгдэлтэй хамтран зохион байгуулсан энэхүү уралдаанд 20 гаруй орны өсвөрийн балетчид дөрвөн насны ангилалд өрсөлджээ. 

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.