Монгол Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны гишүүд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны үйл ажиллагаатай танилцсаны дараа салбарт хэрэгжүүлж буй бодлогын талаар мэдээлэл сонсож байна.
-ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт баримтлах бодлого, чиглэл,
-Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн Хүнсний үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэх арга хэмжээ “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, үр дүн,
-Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ “Газар тариалан-Атрын IV” аян танилцуулга,
-Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж Хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэх арга хэмжээ-“Цагаан алт” үндэсний хөдөлгөөний танилцуулга,
-Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Мөнхнасан “Мал аж ахуйн салбарт хэрэгжүүлэх арга хэмжээ” танилцуулга,
-Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан Жижиг, дунд үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэх арга хэмжээ-“Шинэ хоршоо” хөдөлгөөн танилцуулга,
-Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга А.Нарантуяа Мал эмнэлгийн албаны өнөөгийн байдал, цаашдын зорилтоо танилцууллаа.








