Гэр бүлийн тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох, шинээр бий болж байгаа нийгмийн зарим харилцаа /тээгч эх, үр шилжүүлэн суулгах, өв залгамжлал зэрэг/-г зохицуулах талаар санал, дүгнэлт гарган, хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хоёр дахь хурал өнөөдөр /2025.02.03/ боллоо.
Гэр бүлийн тухай хууль 1999 онд батлагдсан бөгөөд 6 дахь ажлын хэсэг байгуулагдаж, хуулийн шинэчлэл хийхээр ажиллаж байна.
Тус ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Н.Алтаншагай ажиллаж буй бөгөөд өнөөдрийн хурлаар нөхөн үржихүйн тусламж үйлчилгээ, өнөөгийн байдал, эмчилгээний чиг хандлага, Монгол гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар УИХ-ын гишүүд, ажлын хэсгийн бүрэлдэхүүн мэдээлэл сонсож, асуулт асуув.
Хаврын чуулганы үеэр ажлын хэсгийн бүрэлдэхүүн “Гэр бүлийн тухай хууль”-иар хэлэлцүүлэг зохион байгуулж ажиллахаар болжээ.



