Монгол Улсын Их Сургуулийн нэрийн маргаан эцэслэн шийдвэрлэгдлээ

Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимаар Монгол Улсын Их Сургуулийн оноосон нэртэй холбоотой маргаан эцэслэн шийдвэрлэгдлээ. Тодруулбал, Анхан шатны шүүх, Давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, Монголын Үндэсний их сургуулийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Монгол Улсын Их Сургуулийн гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Улсын дээд шүүхийн тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр бөгөөд Монгол Улсын Их Сургууль түүхэн нэрээ баталгаажуулахаар болов.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.