Ж.Бат-Эрдэнэ: Энэ их мөнгө зарцуулаад байхад утаа буурах бус ихсээд байгаад хариуцлага тооцох ёстой

Утааны асуудлаарх ерөнхий хяналтын сонсгол болж буй билээ. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ өөрийн үзэл бодлоо цахим хуудсаараа дамжуулан илэрхийллээ. Тэрээр:

“2008-2023 онд Агаарын бохирдлыг бууруулахад нийт 1 их наяд 795 тэрбум 900 сая төгрөг зарцуулсан байна.

Эдгээр зарцуулсан хөрөнгөнд аудитын шалгалт хийхэд 295 тэрбум 900 сая төгрөгний 147 алдаа, зөрчил илэрчээ.

Энэ их мөнгө зарцуулаад байхад утаа буурах бус ихсээд байгаад, асар их хөрөнгө үрэн таран болоод байгаад хэн хариуцлага хүлээх вэ? Агаарын бохирдлыг бууруулах ажлыг УИХ-ын өмнө Засгийн газар, Засгийн газрын өмнө Үндэсний хороо, Үндэсний хорооны өмнө шат шатны албаны хүмүүс нь хариуцлага үүрдэг байх ёстой” гэв.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.