Гурван удаа үхэлтэй нүүр тулсан ч босож чадсан бүсгүйн түүх…

2017 онд ХБНГУ-ын Берлин хотын спортын талбай дээр сэлмэн дээр гүйгч анхны Монгол бүсгүй болох одоогийн УИХ-ын гишүүн О.Саранчулуунтай танилцаж байлаа.

Нүүр дүүрэн инээсэн жижигхэн хөөрхөн бүсгүй байв. Тухайн үед түүний тэсвэр тэвчээрийг бахдаж цөөн хором хуучилж байгаад би дараагийн хот руу явж, Сарака СЭЛМЭН ХӨЛ дээрээ үргэлжлүүлээд гүйсэн юм…

Тэр цагаас хойш 8 жил өнгөрчээ.
Энэ удаа түүнийг Subeedei.mn сайтынхаа “ТЭР Л БИ” нэвтрүүлэгтээ урьж дотоод ертөнцөөр нь хэсэгхэн хугацаанд аялах боломж тохиов.

САРАКА 4 ЖИЛ ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТӨЖ, 3 УДАА ҮХЭЛТЭЙ НҮҮР ТУЛЖЭЭ.

13 хан насандаа мориноос унаж хөлөө гэмтээж, гэмтэл нь хорт хавдар болсноор хөл болон хүсэл мөрөөдлөө алдсан юм. Гэвч өөрөө өөрийгөө ялж дэлхийн боловсролтой хөл нийлүүлж алхах, бусдын төлөө зүтгэх их үйл хэргийн эхлэлийг БУЯНТАЙ БУУРАЛ ЭМЭЭ нь тавьж өгчээ.

Мэдээж Сарака өнөөдрийн өндөрлөгт хүрэхийн тулд өдөр болгон бууж өгмөөр санагдах өдрүүд байсан ч, хорт хавдраа даван туулж, гэр бүлийн хүчирхийллээс хэрхэн холдсон, авто ослоор эрхэм найзыгаа алдаж, хүүгийнхээ хэлдгээр УГСАРДАГ ХҮН болсон ч ямар ЗОРИЛГО түүнийг босгож чадсан талаарх БАЯР, ГУНИГТАЙ зүрх эмтрэм, сэтгэл догдлом түүхийг үзэгч, уншигч, сонсогч та бүхэнтэй хуваалцах болно.

Нийгмээс өөрсдийгөө тусгаарлаж байсан хэдэн зуун хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зүрхэнд гал асааж, нийгэмшихэд үнэтэй хувь нэмрээ оруулж, өнөөдөр МУ-ын 112 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө мэдсэн сурсан бүхнээ дайчлан ажиллаж байгаа чиний тэвчээрийг бахархаад ханашгүй…

ХЭНИЙ Ч СОНСОЖ БАЙГААГҮЙ БАЯР, ГУНИГТАЙ ТҮҮХ…

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.