Гэгээн хайрын баяраар гадуур гарч цаг заваа үрэлгүй гэртээ тухтай тэмдэглэхээр төлөвлөж буй хосууддаа дараах “хөөрхөн” санаануудыг хуваалцъя.
Онцгой өглөөний цай бэлдэж өгөх
Хайрын баярын өглөөг аз жаргалтай эхлүүлэх арга бол хосдоо өглөөний цай бэлдэж өгөх юм. Зүрхэн хэлбэртэй өндөг, идэх дуртай жимс, уух дуртай кофе цайг зэргийг бэлдэн хосоо баярлуулаарай.


Гэртээ хайрын уур амьсгал оруулах
Заавал үнэтэй чимэглэл гэлгүй зүрхэн хэлбэртэй шаар өлгөж, сайхан үнэртэй лаа асаах, ганц ширхэг ч хамаагүй сарнай ширээн дээрээ тавьж гэрийн уур амьсгалаа хайраар дүүргээрэй.


Мэдээж хайрын тухай кино үзэх
Өөрсдийн хамгийн дуртай киногоо дулаан хөнжлөөрөө хучаад тухлан суугаад үзэж болох юм. Киногоо үзэхдээ өөрсдийн дуртай амттангаар бяцхан ширээ засаж, дарс эсвэл шоколадтай сүү зэргийг сонгоорой.

Утсаа түр хойш тавиад хайрын бүжиг бүжиглэх
Хайрын тухай дуун дээр хосын бүжиг бүжиглээрэй. Амьдралд тохиох аар саар бүхнээ түр мартаад бие биенийхээ нүд рүү хараад хэмнэлд тохируулан бүжээрэй. Эсвэл хайртынхаа энгэрт наалдаад зүрхний цохилтыг нь сонсоорой.

Бие биедээ захидал бичих
Та хамгийн сүүлд хэзээ хайртдаа захидал өгч, захидал авсан бэ? Хайрын баярыг тохиолдуулан хэлэхийг хүссэн үгээ захидлаар дайн хүргээрэй. Захидлаа бие биедээ уншиж өгвөл илүү утга учиртай болно гэж зөвлөх байна.

Хамтдаа оройн зоог бэлдэх
Ажилдаа дарагдан бие биетэйгээ ярилцаж амжаагүй зүйлсээ хамтдаа хоол хийнгээ ярилцаж болох юм.

Бие биедээ ном уншиж өгөх
Хайртынхаа үсийг зөөлөн илбээд түүндээ ном уншиж өгөх, эсвэл хайрт тань танд ном уншиж өгвөл хэчнээн сайхан бэ? Тэр дундаа хайрын шүлэг уншиж өгвөл өөрийн эрхгүй сэтгэл догдлох биз.

Хамтдаа тоглоом тоглох, ямар нэгэн дуртай зүйлээ хийх
Хамт хөзөр тоглох, зураг зурах, паззл эвлүүлэх, видео тоглоом тоглох зэрэг өөрсдийн хүссэн ямар нэг сонирхолтой зүйлийг хийгээрэй.


