Булган аймгийн МАН-ын хорооны даргаар Д.Пүрэв-Очир сонгогдлоо

Булган аймгийн МАН-ын хорооны XXXI бага хурал 2025 оны 2-р сарын 15-ны өдөр хуралдаж, Намын хорооны даргаа сонголоо.

Булган аймгийн МАН-ын Хорооны даргын үүргийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ 10 жил хашсан юм. Харин тус албанд Булган аймгийн засаг дарга Дагвадоржийн Пүрэв-Очир Бага хурлын гишүүдийн 99,3%-ийн саналаар буюу нийт 316 төлөөлөгчөөс 314 төлөөлөгчийн санал авч аймгийн Намын Хорооны даргаар сонгогджээ.
Хурлын үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Өнгөрсөн хугацаанд итгэж дэмжсэн, хамтран ажилласан, амжилт, ялалтыг хамтдаа бүтээлцсэн журмын нөхөд та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэв.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.