Математик, хими, физик, технологи, англи хэлний мэргэжлээр төгсөгчдийг сургалтад хамруулж, гэрээт багшаар ажиллуулна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Боловсролын сайд П.Наранбаяр багшлах боловсон хүчний хомсдол, түүнтэй холбоотой гарсан шийдвэрийн талаар танилцууллаа.

Боловсролын яамнаас багшийн хомсдолыг арилгах хүрээнд 6 багц ажлыг хэрэгжүүлэх аж. Үүнд:

1. Багш мэргэжлээр төгссөн боловч мэргэжлээрээ ажиллахгүй байгаа хүний нөөцийг ажилд урих

2. Тэтгэвэрт гарсан багш нарыг бага цагаар ажиллуулах

3. Шинжлэх ухааны чиглэлээр буюу физик, хими, математик, технологи, англи хэл зэрэг мэргэжлээр гадаад дотоодын их дээд сургуулийг 80-аас дээш хувийн үнэлгээтэй төгссөн хүмүүсийг богино хугацааны сургалтад хамруулж, гэрээтээр ажиллуулах

4. Багшийн сургалтын норм 7 хоногт 19 цаг байдаг. Цаг нь хүрэхгүй байгаа багш нарыг хөрвүүлж, ижил төстэй хичээл заалгуулах

5. Багш бэлддэг их дээд сургуулиудын дөрөвдүгээр дамжааны оюутнуудыг дадлагажигч багшаар ажиллуулах

6. Багшийн дутагдал өндөр байдаг хичээл сургалтад цахим сургалтыг ашиглах

Одоогийн байдлаар багшийн үндсэн цалин 1.4 сая төгрөг. Үүн дээр 100 хувийн нэмэгдэл тооцуулдаг 1000 гаруй багш бий. Багшийн цалин дунджаар 2.4 сая төгрөг бөгөөд цаашид үе шаттайгаар цалинг нэмэх асуудлыг дэвшүүлж, тэдний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ хэмээн салбарын сайд хэллээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.