Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 112 жилийн ой тохиож байна

Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 112 жилийн ой өнөөдөр тохиож байна.

​1913 оны 3 дугаар сарын 6-нд нийслэл хүрээнд “Түмэн зүйлийг бадруулан элдэв ухааныг дэлгэрүүлнэ” уриатайгаар “Шинэ толь хэмээх бичиг” сонинг гаргасан нь Монголын анхны хэвлэл билээ.

Энэхүү сонины эрхлэгчээр их соён гэгээрүүлэгч Жамсрангийн Цэвээн ажиллаж байсан бөгөөд түүнийг Монголын сэтгүүл зүйн салбарыг үндэслэгч хэмээн үздэг.

Харин энэ өдрийг 1993 онд болсон сэтгүүлчдийн их хурлаар дэмжиж “Сэтгүүлчдийн өдөр” болгожээ.

Энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан үе үеийн сэтгүүлч, уран бүтээлч, инженер техникийн ажилтнууддаа баярын мэнд дэвшүүлье.

Subeedei.mn

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.