Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ нэмэгджээ

Манай улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний 8 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 19.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 4.6 (30.4 хувь) их наяд, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 18.9 их наяд төгрөгт хүрч, 4.3 (29.3 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ.

Нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ дээрх хугацаанд 17.3 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.6 их наяд төгрөгийн ашигтай гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ дээрх хугацаанд 17.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 4.5 (35.4 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэв. Зарлага нэмэгдэхэд бараа үйлчилгээний зардал өмнөх оны мөн үеийнхээс 2.6 (95.8 хувь) их наяд, хөрөнгийн зардал 969.3 (40.7 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. Оны эхний  8 сарын байдлаар зардалд урсгал шилжүүлэг 40.6, бараа үйлчилгээний зардал 31.6, хөрөнгийн зардал 19.7, хүүгийн зардал 5.3, татаас 2.8 хувийг эзэлжээ. 

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.