“Эрүүл амьдралын экспо” есдүгээр сарын 21-22-ны өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон талбайд болно. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний үйл ажиллагааг үндэсний түвшинд танилцуулан сурталчлах зорилгын хүрээнд зохион байгуулж буй энэхүү бүх нийтийн гүйлтийн арга хэмжээ нь олон нийт, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон залуу үеийг гүйлтийн спортоор дамжуулан эрүүл амьдралын хэв маягт уриалах, эрүүл тэгш хүртээмжтэй нийгмийн орчныг бүрдүүлэх зорилготой.
Энэхүү өдөрлөг нь эрүүл мэнд, дасгал хөдөлгөөн, эрүүл зөв хооллолтыг дэмжих зөвлөгөө мэдээлэл, жирэмсэн болон хөхүүл, нярай, бага насны хүүхэдтэй ээжүүд, ахмад настанд зориулсан сургалт бүтээгдэхүүн, үйлчилгээний тусгай хөтөлбөрүүдийг багтаажээ.
Бүх нийтийн гүйлтийг “Дүнжингарав”-Хүннүгийн зам-Улиастайн гүүр-“Дүнжингарав” гэсэн маршрутын дагуу зохион байгуулах юм.
Есдүгээр сарын 21-нд:
- 10:00 Иогийн нарны мөргөл
- 11:00 Жирэмсэн үеийн сэтгэл зүй
- 12:00 Өдөрлөгийн нээлт, жирэмсний иогийн дасгал
- 14:00 Нярайг бор хоолонд оруулах сургалт
- 14:20 0-3 насны хүүхдийн сэтгэл зүй
- 14:40 Kids activity
- 15:30 Хүүхдийн хооллолт
- 16:00 Хүүхдийн сэтгэл зүй, харилцааны онцлог сургалт
- 16:30 Дасгал хөдөлгөөн
- 17:00 Movie time
Есдүгээр сарын 22-нд:
- 10:00 Иогийн дасгал
- 10:40 Ахмадын хооллолт
- 11:00 Урьдчилан сэргийлэлт үзлэгийн тухай
- 11:20 Нуруу засал
- 11:50 Эрүүл тэнцвэртэй хооллолт
- 12:20 Идэвхтэй дасгал хөдөлгөөн
- 12:40 Дасгал хөдөлгөөний үеийн хооллолт
- 13:00 Иогийн дасгал
- 13:40 “Эрүүл амьдралын хэв маяг” хэлэлцүүлэг
- 15:30 Сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглээ
- 16:00 Зумба бүжиг
- 16:30 Урлагийн тоглолт гэсэн үйл ажилагааны хөтөлбөрийг Биеийн тамир, спортын улсын хорооноос танилцууллаа.