ХХОАТ-ыг 1 хувь болгох өргөдөлд 32 мянган иргэн гарын үсэг зураад байна

Хувь хүний орлогын албан татварыг 10 хувиас 1 хувь болгон бууруулах цахим өргөдлийг иргэн Р.Шинэгэрэл нийтийн өргөдөл, гомдлын цахим сайтад гуравдугаар сарын 20-нд байршуулжээ.

Энэхүү саналыг дэмжин 32 мянган иргэн гарын үсэг зураад байна. Уг өргөдөлд 100 мянган иргэн гарын үсгээ зурсан тохиолдолд дээрх асуудлыг УИХ-аар хэлэлцэх боломжтой болох юм.

Мөн тус цахим сайтад Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр дахин бууруулах тухай өргөдөл байршсан бөгөөд тэрхүү саналыг дэмжин одоогийн байдлаар 3 мянган иргэн гарын үсгээ зураад байна. Мөн энэ саналд 100 мянган иргэн гарын үсгээ зурсан тохиолдолд УИХ-аар хэлэлцэх боломжтой болно.

ХХОАТ-ыг бууруулах тухай цахим өргөдөлд гарын үсэг зурах бол ЭНД

Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах тухай цахим өргөдөлд гарын үсэг зурах бол ЭНД дарна уу. 

Энэ мэдээг хуваалцах :

11 thoughts on “ХХОАТ-ыг 1 хувь болгох өргөдөлд 32 мянган иргэн гарын үсэг зураад байна

Enhtuya-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.