“2023 онд батлагдсан “Төсвийн Шинэчлэл”-ийн хуулиудын дагуу татвар төлөгчид, иргэд өөрсдийнхөө төлсөн татварын зарцуулалтын талаар мэдэх, хяналт тавих эрхтэй. Энэхүү шинэчлэлийн хүрээнд олон нийтийн өмнөөс хяналт тавих үүрэгтэй Төсвийн тогтвортой байдлын зөвлөл жил бүрийн 9 сарын 20-нд буюу өнөөдөр 2025 оны төсвийн талаарх дүгнэлт, шүүмжээ олон нийтэд мэдээлэх ёстой.
Мөн Аудитын байгууллага 9 сарын 25-нд 2025 оны төсвийн талаарх зөвлөмж, дүгнэлтээ олон нийтэд нээлттэй мэдээлнэ.
Дашрамд дурдахад, УИХ болон олон нийтийн хангалттай хугацаанд төсөвтэй танилцах эрхийг бүрдүүлэх үүднээс энэ жилээс төсвийн төсөл өргөн барих хугацааг 1 сараар наашлуулан 9 сарын 1-нээс өргөн барьдаг боллоо” хэмээн УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн өөрийн албан ёсны хуудсаар дамжуулан мэдэгдлээ.